4 “ЭЗЭН ийнхүү айлдаж байна «Та нар явж, эсвэл өөрсдийн төрөл садангуудын эсрэг дайтах ёсгүй. Энэ зүйл Надаас учир хүн бүр өөр өөрсдийн гэр уруу харигтун» хэмээв” гэж хэл гэжээ. Тэд ЭЗЭНий үгийг сонсоод, Иеробоамын эсрэг хөдлөхөө болин буцацгаав.
5 Рехобоам Иерусалимд амьдран, Иудад хамгаалалтын хотууд босгов.
6 Ингээд тэрээр Бетлехем, Етам, Текоа,
7 Бет-зур, Соко, Адуллам,
8 Гат, Марешан, Зиф,
9 Адораим, Лахиш, Азека,
10 Зора, Аиалон, Хеброныг босгов. Эдгээр нь Иуда, Бениамин дахь бэхлэгдсэн хотууд юм.