5 Рехобоам Иерусалимд амьдран, Иудад хамгаалалтын хотууд босгов.
6 Ингээд тэрээр Бетлехем, Етам, Текоа,
7 Бет-зур, Соко, Адуллам,
8 Гат, Марешан, Зиф,
9 Адораим, Лахиш, Азека,
10 Зора, Аиалон, Хеброныг босгов. Эдгээр нь Иуда, Бениамин дахь бэхлэгдсэн хотууд юм.
11 Тэр мөн бэхлэлтүүдийг хүчирхэгжүүлэн, тэдгээрийн дотор хүнс, тос, дарсны агуулахуудыг болон түшмэдийг байрлуулжээ.