12 Тэрээр өөрийгөө даруу болгоход ЭЗЭНий уур хилэн түүнээс эргэж, түүнийг бүр мөсөн сүйрүүлсэнгүй. Мөн Иудад нөхцөл байдал сайжрав.
13 Рехобоам хаан Иерусалимд хүчирхэгжин, ноёрхжээ. Рехобоам ноёрхож эхлэхдээ дөчин нэгэн настай байсан бөгөөд ЭЗЭН Өөрийн нэрийг тэнд байлгахын тулд Израилийн бүх овгоос сонгосон хот болох Иерусалимд арван долоон жил хаанчилжээ. Түүний эх нь аммон эмэгтэй Наама байжээ.
14 Тэрээр ЭЗЭНийг хайхаар зүрх сэтгэлээ чиглүүлээгүй учир бузар мууг үйлдсэн юм.
15 Рехобоамын үйлсийг эхнээс нь дуустал, угийн бичгийнх нь тэмдэглэлийн дагуу эш үзүүлэгч Шемаиа, үзмэрч Иддо нарын тэмдэглэлд бичээгүй гэж үү? Рехобоам, Иеробоам нарын хооронд дайнууд үргэлжилсээр байв.
16 Рехобоам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод оршуулагдав. Түүний хүү Абиа түүний оронд нь хаан болов.