1 Иеробоам хааны арван наймдугаар жилд Абиа Иудагийн хаан болжээ.
2 Тэрээр Иерусалимд гурван жилийн турш хаанчлав. Түүний эх нь Гибеагийн Уриелийн охин Микаиа байв. Абиа, Иеробоам нарын хооронд дайн болж байв.
3 Абиа дөрвөн зуун мянган шилмэл эрс болох зоригт дайчидтай тулааныг эхлүүлж байхад, Иеробоам түүний эсрэг найман зуун мянган шилмэл эрэлхэг дайчидтайгаар тулааны байрлалаа эзэлж байв.
4 Тэгээд Ефраимын уулархаг нутагт оршдог Земараим уулан дээр Абиа зогсоод,—Иеробоам болон бүх Израиль аа, намайг сонсогтун.
5 Израилийн Бурхан ЭЗЭН, Израилийг захирах эрхийг давсан гэрээгээр Давид болон түүний хөвгүүдэд мөнхөд өгснийг та нар мэдэхгүй гэж үү?