1 Абиа эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг Давидын хотод оршуулжээ. Түүний хүү Аса оронд нь хаан болов. Түүний амьдралын өдрүүдэд арван жилийн турш газар нутаг амар амгалан байв.
2 Аса өөрийн Бурхан ЭЗЭНий мэлмийд зөв, сайныг үйлдэв.
3 Учир нь тэрээр харийн тахилын ширээнүүд, мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, онгон баганануудыг нурааж, Ашерагийн модон шонг цавчин хаяж,
4 эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг хайн, хууль тушаалуудыг сахихыг иудачуудад тушаав.