Шастирын Дэд 15:7-13 АБ2004

7 Харин та нар тууштай байж, бүү зүрх алд. Та нарын ажил шагналтай юм гэв.

8 Эш үзүүлэгч Одедын хүү Азариагийн өгүүлсэн эдгээр үгс болон эш үзүүллэгийг сонсоод Аса зоригжин, Иуда, Бениамины бүх газар нутаг болон Ефраимын уулархаг нутгаас эзлэн авсан хотуудаасаа бузар шүтээнүүдийг зайлуулжээ. Дараа нь ЭЗЭНий үүдний танхимын урд талд байсан ЭЗЭНий тахилын ширээг тэр сэргээн босгов.

9 Тэрээр бүх Иуда, Бениамин болон тэдэнтэй хамт амьдарч байсан Ефраим, Манассе, Симеоны хүмүүсийг цуглуулав. Асагийн Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байгааг хараад олон хүн Израилиас түүн уруу урважээ.

10 Ингээд тэд Асагийн хаанчлалын арван тав дахь жилийн гуравдугаар сард Иерусалимд цугларчээ.

11 Тэр өдөр тэд авчирсан олзноос долоон зуун үхэр, долоон мянган хонийг ЭЗЭНд тахил болгон өргөжээ.

12 Тэд бүх зүрх, сэтгэлээрээ эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг эрэлхийлэхээр гэрээнд оров.

13 Израилийн Бурхан ЭЗЭНийг эрэлхийлэхгүй хэн боловч, их бага, эр эм гэлгүй алуулах ёстой байв.