Шастирын Дэд 17:11-17 АБ2004

11 Филистчүүдийн зарим нь Иехошафатад алба татвар болгон мөнгө, бэлэг сэлт авчрав. Мөн арабууд түүнд долоон мянга долоон зуун хуц, долоон мянга долоон зуун ямаатай сүрэг өгчээ.

12 Иехошафат улам хүчирхэгжиж, Иудад бэхлэлт цайз болон нөөц хангамжийн хотуудыг барьж байгуулав.

13 Түүнд Иудагийн хотуудад маш их хангамж, мөн Иерусалимд дайчин, зоригт эрс байлаа.

14 Энэ нь тэдний эцгүүдийн бүлүүдийн дагуух тэдний жагсаал байв. Иудагаас мянгатын дарга Адна жанжин болж, түүнтэй хамт гурван зуун мянган эрэлхэг дайчид байв.

15 Түүний дараах нь жанжин Иоханан болон түүнтэй хамт хоёр зуун наян мянган дайчид байв.

16 Түүний дараах нь ЭЗЭНий төлөө сайн дураар гарсан, Зихрийн хүү Амасиа бөгөөд түүнтэй хамт хоёр зуун мянган эрэлхэг дайчид байв.

17 Бениаминаас эрэлхэг дайчин Елиада бөгөөд түүнтэй хамт нум, бамбайгаар зэвсэглэгдсэн хоёр зуун мянган дайчид байв.