16 Түүний дараах нь ЭЗЭНий төлөө сайн дураар гарсан, Зихрийн хүү Амасиа бөгөөд түүнтэй хамт хоёр зуун мянган эрэлхэг дайчид байв.
17 Бениаминаас эрэлхэг дайчин Елиада бөгөөд түүнтэй хамт нум, бамбайгаар зэвсэглэгдсэн хоёр зуун мянган дайчид байв.
18 Түүний дараах нь Иехозабад бөгөөд түүнтэй хамт дайнд зэвсэглэгдсэн зуун наян мянган дайчид байв.
19 Эдгээр нь бүх Иуда даяар бэхлэгдсэн хотуудад хааны байрлуулсан хүмүүсээс гадна хаанд үйлчилсэн хүмүүс юм.