Шастирын Дэд 17:3-9 АБ2004

3 Иехошафат Баалд мөргөлгүй, өөрийн эцэг өвөг Давидын эртний өдрүүдийн жишээг дагаж байсан тул ЭЗЭН түүнтэй хамт байв.

4 Харин тэрээр өөрийн эцгийн Бурханыг эрэлхийлэн, Түүний тушаалуудыг дагасан бөгөөд Израилийн адил үйлдээгүй юм.

5 Иймээс ЭЗЭН хаанчлалыг түүний мэдэлд оруулж, бүх Иуда Иехошафатад алба гувчуур авчирсанд, тэрээр үлэмж баялаг, нэр хүндтэй байв.

6 Тэрээр ЭЗЭНий замуудаар үлэмж бахархан, Иудагаас мөргөлийн өндөрлөгүүд болон Ашерагийн модон шонг дахин зайлуулсан юм.

7 Дараа нь хаанчлалынхаа гурав дахь жилд өөрийнхөө түшмэд болох Иудагийн хотуудад заах Бен-хаил, Обадиа, Зехариа, Нетанел, Микаиа нарыг тэр илгээв.

8 Мөн тэдний хамт левичүүдийг, мөн Шемаиа, Нетаниа, Зебадиа, Асахел, Шемирамот, Иехонатан, Адониа, Тобиа, Тобадониа гэх левичүүдийг, мөн тэдний хамт тахилч Елишама, Иехорам нарыг явуулав.

9 Тэд ЭЗЭНий хуулийн номыг өөртөө авч яван, Иудад заажээ. Тэд Иудагийн бүх хотуудаар явж, ард түмний дунд заав.