Шастирын Дэд 18:12-18 АБ2004

12 Микаиаг дуудахаар явсан элч түүнд хандан—Харагтун, эш үзүүлэгчдийн үгс хааны таалалд ижил нийцэж байна. Таны үгс ч гэсэн тэдний үгтэй адил байж, хааны таалалд нийцүүлэгтүн гэв.

13 Харин Микаиа—ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Миний Бурхан юу хэлснийг би ярих болно гэлээ.

14 Тэрээр хааны өмнө ирэхэд, хаан түүнээс—Микаиа, бид Рамот-гилеадыг довтлохоор хөдлөх үү, эсвэл би татгалзах уу? гэж асуусанд Микаиа түүнд—Явж, ялагтун. Учир нь тэд таны гарт өгөгдөх болно гэжээ

15 Хаан түүнд—ЭЗЭНий нэр дээр надад зөвхөн үнэнээс өөр юуг ч хэлэхгүй байхыг би чамаас хичнээн гуйх юм бэ? хэмээв.

16 Микаиа хариуд нь—Бүх Израиль хоньчингүй хоньд мэт уулсын оройгоор тархан явахыг би харсан билээ.ЭЗЭН айлдахдаа “Тэдэнд эзэн байхгүй.Тэд бүгд өөр өөрсдийн гэр уруу амар тайван харьцгааг” гэвхэмээн өчлөө.

17 Тэгэхэд Израилийн хаан Иехошафатад—Тэр миний тухай сайн юм эш үзүүлдэггүй, харин бузар мууг л эш үзүүлдэг гэж би чамд хэлсэн биш бил үү? гэв.

18 Микаиа—Тийм учраас ЭЗЭНий үгийг сонсогтун. ЭЗЭН сэнтийдээ залран, Түүний баруун, зүүн талаар тэнгэрийн бүх дайчид хүрээлэн зогсож байхыг би харсан юм.