31 Морин тэрэгний ахмадууд Иехошафатыг хараад,—Тэр хүн Израилийн хаан байна гээд, түүнтэй тулалдахаар эргэлээ. Харин Иехошафат хашхирсанд ЭЗЭН түүнд тусалж, Бурхан тэднийг түүнээс холдуулав.
32 Морин тэргийн ахмадууд түүнийг Израилийн хаан биш болохыг мэдэнгүүтээ түүнийг хөөхөө болин эргэв.
33 Нэгэн цэрэг нум сумаараа харваад орхитол, Израилийн хааныг хуягных нь завсраар оножээ. Хаан морин тэрэгний хөтчид—Эргээрэй, намайг тулалдааны талбараас авч гар. Би хүнд шархадлаа гэж хэлэв.
34 Тэр өдрийн тулаан ширүүсэж, Израилийн хаан арамейчуудын өмнө тэргэн дотроо орой болтол тэргээ налж байгаад, нар жаргахад нас барлаа.