Шастирын Дэд 19:4-10 АБ2004

4 Ингээд Иехошафат Иерусалимд амьдран, Беершебагаас Ефраимын уулархаг нутаг хүртэлх ард түмний дундуур дахин явж, тэднийг эцэг өвгөдийнх нь Бурхан болох ЭЗЭН уруу буцаан авчирсан.

5 Тэрээр газар нутагт, Иудагийн бүх бэхлэгдсэн хотуудад буюу хот тус бүрд шүүгчдийг томилов.

6 Тэрээр шүүгчдэд хандан—Юу хийж байгаагаа эргэцүүлэгтүн. Учир нь та нар хүний төлөө бус, харин шүүхийн шийдвэр гаргаж байхад чинь та нартай хамт байдаг ЭЗЭНий төлөө шүүдэг билээ.

7 Тийм учраас ЭЗЭНээс эмээх сэтгэл та нарын дээр байх болтугай. Хийж буй зүйлдээ маш хянуур ханд. Учир нь бидний Бурхан ЭЗЭН зөв шударга бус болон ялгаварлах байдал, хээл хахууль авах явдалд оролцохгүй юм хэмээв.

8 Мөн Иерусалимд Иехошафат зарим левичүүд, тахилч нар болон Израилийн эцгүүдийн бүлүүдийн зарим тэргүүлэгчдийг ЭЗЭНий шүүлтийн төлөө бөгөөд Иерусалимын оршин суугчдын дундах маргаануудыг шийдвэрлүүлэхээр томилов.

9 Тэгээд тэр тэдэнд даалган,—Та нар ЭЗЭНээс эмээх сэтгэл дотор, итгэлтэйгээр, мөн чин зүрх сэтгэлээр үүнийг үйлдэгтүн.

10 Өөрийн хотууддаа амьдардаг та нарын ах дүүсээс цус цусны хоорондох, хууль, тушаал, зарлиг болон тогтоолын дундах ямар нэгэн маргаан та нарт ирвэл, тэд ЭЗЭНий өмнө гэм буруугүй байж, та нарын дээр болон ах дүүсийн чинь дээр уур хилэн буухгүйн тулд та нар тэдэнд анхааруулах ёстой. Та нар ийнхүү үйлдэх ёстой бөгөөд та нар гэм буруугүй байх болно.