1 Соломон ЭЗЭНий нэр алдарт зориулан сүм, өөртөө зориулан ордон босгохоор шийджээ.
2 Иймээс тэр ачаа зөөх далан мянга, ууланд чулуу бэлтгэх наян мянга, тэднийг хянах гурван мянга зургаан зуун хүнийг томилов.
3 Тэгээд Соломон Тирийн хаан Хирамд үг илгээн—Та миний эцэг Давидтай нөхөрлөн, ордонгоо барихад нь зориулж хуш мод илгээж байсан шигээ надад ч мөн тэгж хандаач.
4 Үзэгтүн, амралтын өдрүүд, шинэ сарны гэх мэт манай Бурхан ЭЗЭНий тогтоож өгсөн баяр ёслолуудын үеэр Түүний өмнө анхилуун үнэртнийг уугиулж, үргэлжид ил тавих талхыг тавьж, өглөө оройны шатаалт тахилуудыг өргөх ёстой. Үүний тулд би өөрийн Бурхан ЭЗЭНий нэр дээр өргөө босгож, Түүнд зориулах гэсэн юм. Энэ бол Израилийн мөнхийн үүрэг.