Шастирын Дэд 2:12-18 АБ2004

12 Хурам цааш нь—Тэнгэр, газрыг бүтээсэн ЭЗЭНд өргөөг, өөртөө хааны ордон барих гэж буй ухаалаг, хашир ухаантай энэ хүүг Давид хаанд заяасан Израилийн Бурхан болох ЭЗЭН магтагдах болтугай.

13 Одоо би чадварлаг, ухаантай Хирам-аби хэмээх хүнийг илгээе.

14 Тэрээр дан эмэгтэйн хөвгүүн бөгөөд эцэг нь тир хүн. Тэр хүн алт, мөнгө, хүрэл, төмөр, чулуу, мод болон хөх ягаан, хүрэн улаан, час улаан өнгийн бөс даавуу, маалинган даавуугаар юм хийх чадвартай, сийлбэрийн бүх төрөл, өөрт нь даалгасан ямар ч загварын зүйлийг хэрхэн урлахыг мэддэг юм. Түүнийг чи өөрийн урчуудтай болон миний эзэн, эцэг Давидынхаа хүмүүстэй хамт ажиллуул.

15 Одоо миний эзэн амласнаараа буудай, арвай, тос, дарсыг өөрийн зарц нартаа илгээнэ үү.

16 Бид танд хэрэгтэй ямар ч гуалинг Ливанаас тайран авч, тэднээр сал хийж тэнгисээр хөвүүлэн Иоппад хүргээд, та тэднийг Иерусалим уруу татан авна биз ээ хэмээв.

17 Түүний эцэг Давидын хийсэн тооллогыг дагаад Соломон Израилийн нутагт байсан харь хүмүүсийг бүгдийг тоолсон бөгөөд зуун тавин гурван мянга зургаан зуун хүн байлаа.

18 Соломон тэдний далан мянгыг нь ачаа зөөхөд, наян мянгыг нь ууланд чулуу бэлтгэхэд, мөн уг хүмүүсийг ажиллуулахаар гурван мянга зургаан зуун хянагчдыг томилов.