Шастирын Дэд 2:8-14 АБ2004

8 Мөн Ливанаас хуш, агар, арц модод илгээнэ үү? Таны зарц нар Ливаны моддыг хэрхэн унагахаа мэднэ гэдгийг би ойлгож байгаа. Миний хүмүүс таны хүмүүстэй хамт ажиллаж

9 надад их хэмжээгээр гуалин бэлтгэх болно. Учир нь миний барих гэж буй өргөө маш сүрлэг, гайхамшигтай болох ёстой.

10 Харагтун, гуалин бэлтгэдэг модчингууд болох таны зарц нарт би тээрэмдсэн буудай хорин мянган корыг, арвай хорин мянган корыг, дарс дөрвөн зуун жаран батыг, тос дөрвөн зуун жаран батыг өгье хэмээв.

11 Тирийн хаан Хурам Соломонд захидал илгээн хариулахдаа—ЭЗЭН Өөрийн ард түмнээ хайрладаг учир Тэр чамайг тэдний хаан болгожээ гэв.

12 Хурам цааш нь—Тэнгэр, газрыг бүтээсэн ЭЗЭНд өргөөг, өөртөө хааны ордон барих гэж буй ухаалаг, хашир ухаантай энэ хүүг Давид хаанд заяасан Израилийн Бурхан болох ЭЗЭН магтагдах болтугай.

13 Одоо би чадварлаг, ухаантай Хирам-аби хэмээх хүнийг илгээе.

14 Тэрээр дан эмэгтэйн хөвгүүн бөгөөд эцэг нь тир хүн. Тэр хүн алт, мөнгө, хүрэл, төмөр, чулуу, мод болон хөх ягаан, хүрэн улаан, час улаан өнгийн бөс даавуу, маалинган даавуугаар юм хийх чадвартай, сийлбэрийн бүх төрөл, өөрт нь даалгасан ямар ч загварын зүйлийг хэрхэн урлахыг мэддэг юм. Түүнийг чи өөрийн урчуудтай болон миний эзэн, эцэг Давидынхаа хүмүүстэй хамт ажиллуул.