Шастирын Дэд 20:16-22 АБ2004

16 Маргааш тэдний өөдөөс явагтун. Харагтун, тэд Зизийн өгсүүр замаар гарч ирэх бөгөөд та нар тэднийг Иеруелийн цөлийн өмнүүр хөндийн адгаас олох болно.

17 Та нар энэ тулалдаанд дайтах хэрэггүй. Өө, Иуда болон Иерусалим аа, өөрсдийгөө жагсаан, зогсоож, та нарын төлөөх ЭЗЭНий авралыг харагтун” гэв. Бүү айж, бүү зүрх алдагтун. Маргааш тэдэнтэй нүүрээрээ тулгарахаар яв, учир нь ЭЗЭН та нартай хамт байна” хэмээв.

18 Иехошафат нүүрээ газар уруу харуулан тэргүүнээ бөхийлгөсөн бөгөөд бүх иудачууд болон Иерусалимын оршин суугчид ЭЗЭНий өмнө унаж, ЭЗЭНд мөргөв.

19 Кохатчуудын болон корачуудын хөвгүүдээс гаралтай левичүүд маш чанга дуу хоолойгоор Израилийн Бурхан ЭЗЭНийг магтахаар зогслоо.

20 Тэд өглөө эртлэн босоод, Текоагийн цөл уруу хөдлөв. Тэднийг хөдлөхөд Иехошафат босож,—Иуда болон Иерусалимын оршин суугчид аа, намайг сонсоцгоо. Итгэл найдвараа өөрсдийн Бурхан ЭЗЭНд өг. Тэгвэл та нар бат бэх зогсох болно. Итгэл найдвараа Түүний эш үзүүлэгчдэд өг, тэгвэл амжилт олно гэв.

21 Тэгээд тэрээр хүмүүстэй зөвлөлдөөд, ЭЗЭНд дуулж, ариун хувцас өмсөн Түүнийг магтах хүмүүсийг томилжээ. Тэд цэргүүдийн өмнө яван,—ЭЗЭНий хайр энэрэл үүрд мөнх тул Түүнд талархал өргөе гэж дуулж байлаа.

22 Тэднийг дуулж, магтаж эхэлмэгц, Иудагийн эсрэг ирсэн Аммон, Моаб болон Сеир уулын хөвгүүдийн эсрэг ЭЗЭН отох нуувчуудыг тавьсанд тэд сүйрцгээв.