Шастирын Дэд 20:22-28 АБ2004

22 Тэднийг дуулж, магтаж эхэлмэгц, Иудагийн эсрэг ирсэн Аммон, Моаб болон Сеир уулын хөвгүүдийн эсрэг ЭЗЭН отох нуувчуудыг тавьсанд тэд сүйрцгээв.

23 Аммон болон Моабын хөвгүүд Сеир уулынхны эсрэг босож, тэднийг хүйс тэмтрэв. Тэд сеирийнхнийг устгаж дуусгасны дараа нэг нэгнээ устгахад тусалжээ.

24 Иудачууд цөлийн харуулын цамхаг уруу ирээд, мөнөөх асар их цэргийг хартал, тэд газраар дүүрэн хүүр болон хэвтэж, хэн ч амь гараагүй байв.

25 Иехошафат өөрийн хүмүүстэйгээ олзоо авахаар ирэхдээ эд зүйл, хувцас болон үнэт зүйлс зэрэг дааж чадахааргүй их юмсыг олов. Тэнд маш их юм байсан учраас тэд гурван хоногийн турш олз авч байв.

26 Тэгээд дөрөв дэх өдөр тэд Беракагийн хөндийд цугласан бөгөөд тэнд тэд ЭЗЭНийг магтсан билээ. Тиймээс тэд тэр газрыг өнөөдрийг хүртэл “Беракагийн Хөндий” хэмээн нэрлэсэн билээ.

27 Иуда болон Иерусалимын бүх хүмүүс Иехошафатаар тэргүүлүүлэн Иерусалим уруу баяр хөөртэйгөөр буцжээ. Учир нь ЭЗЭН тэднийг дайсных нь ялагдалд баярлуулсан юм.

28 Тэд Иерусалимд ЭЗЭНий өргөө уруу босоо ятга, ятга, бүрээн дуутай ирсэн юм.