Шастирын Дэд 20:25-31 АБ2004

25 Иехошафат өөрийн хүмүүстэйгээ олзоо авахаар ирэхдээ эд зүйл, хувцас болон үнэт зүйлс зэрэг дааж чадахааргүй их юмсыг олов. Тэнд маш их юм байсан учраас тэд гурван хоногийн турш олз авч байв.

26 Тэгээд дөрөв дэх өдөр тэд Беракагийн хөндийд цугласан бөгөөд тэнд тэд ЭЗЭНийг магтсан билээ. Тиймээс тэд тэр газрыг өнөөдрийг хүртэл “Беракагийн Хөндий” хэмээн нэрлэсэн билээ.

27 Иуда болон Иерусалимын бүх хүмүүс Иехошафатаар тэргүүлүүлэн Иерусалим уруу баяр хөөртэйгөөр буцжээ. Учир нь ЭЗЭН тэднийг дайсных нь ялагдалд баярлуулсан юм.

28 Тэд Иерусалимд ЭЗЭНий өргөө уруу босоо ятга, ятга, бүрээн дуутай ирсэн юм.

29 Израилийн дайснуудын эсрэг ЭЗЭН Өөрөө дайтсаныг тэд сонсоод, дэлхийн бүх хаанчлалууд дээр Бурханы өгсөн айдас нөмрөн байв.

30 Ийнхүү Иехошафатын хаанчлал амар амгалан байв. Учир нь түүний Бурхан бүх талд түүнд амралтыг өгсөн юм.

31 Иехошафат Иудаг захирав. Тэрээр хаан болохдоо гучин таван настай байсан бөгөөд хорин таван жил Иерусалимд хаанчилжээ. Түүний эх нь Шилхийн охин Азуба байв.