Шастирын Дэд 20:31-37 АБ2004

31 Иехошафат Иудаг захирав. Тэрээр хаан болохдоо гучин таван настай байсан бөгөөд хорин таван жил Иерусалимд хаанчилжээ. Түүний эх нь Шилхийн охин Азуба байв.

32 Тэрээр өөрийн эцэг Асагийн замаас гаралгүй замнаж, ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлджээ.

33 Харин мөргөлийн өндөрлөгүүд устаагүй. Ард түмэн зүрх сэтгэлээ өөрсдийн эцэг өвгөдийн Бурхан уруу хараахан хандуулаагүй байв.

34 Иехошафатын бусад үйлс эхнээсээ төгсгөл хүртэл, харагтун, тэд Израилийн Хаадын Номд бичигдсэн Хананигийн хүү Иехүгийн шастирт тэмдэглэгдсэн юм.

35 Үүний дараа Иудагийн хаан Иехошафат Израилийн хаан Ахазиатай нэгдэв. Ингэснээрээ тэр бузар муу хэрэг хийв.

36 Таршиш уруу явах хөлөг онгоцнуудыг хийхийн тулд Иехошафат түүнтэй нэгдэж, тэд Езион-геберт онгоцнуудыг хийв.

37 Тэгэхэд Марешагийн Додавахугийн хүү Елиезер Иехошафатын эсрэг эш үзүүлж,—Чи Ахазиатай нэгдсэн учир ЭЗЭН чиний ажлыг нураалаа гэв. Тиймээс хөлөг онгоцнууд нь сүйрч, Таршиш уруу явж чадсангүй.