Шастирын Дэд 20:8-14 АБ2004

8 Тэд энд амьдарч, Таны нэрийн төлөө Танд энд ариун газрыг барьж,

9 “Бидний дээр илд, шийтгэл, тахал, өлсгөлөн зэрэг бузар муу юмс буух аваас, бид энэ өргөөний урд, Таны өмнө зогсоод (учир нь Таны нэр энэ өргөөнд байгаа), зовлон шаналлынхаа дундаас Тан уруу хашхирах бөгөөд Та сонсож, биднийг аврах болно” гэсэн билээ.

10 Одоо харагтун, израильчуудыг Египетийн газраас гарах үед Та Аммон, Моаб болон Сеир уулын хөвгүүдийг устгахыг тэдэнд зөвшөөрөөгүй (израильчууд эргэж, тэднийг устгаагүй).

11 Та бидэнд өв болгон өгсөн Таны эзэмшлээс биднийг хөөн зайлуулах гэж ирж байгаагаараа тэд бидэнд хэрхэн хариулж байгааг хараач.

12 Өө, бидний Бурхан, Та тэднийг шийтгэхгүй юм гэж үү? Учир нь бидний эсрэг ирж буй энэ асар их цэргийн өмнө бид сул дорой билээ. Бид юу хийхээ ч мэдэхгүй байна, харин бидний хараа Тан дээр байна гэжээ.

13 Бүх иудачууд өөрсдийн нялх үрс, эхнэрүүд, хүүхдүүдийн хамт ЭЗЭНий өмнө зогсож байв.

14 Тэгтэл чуулганы дунд ЭЗЭНий Сүнс Асафын хөвгүүдээс гаралтай леви хүн Маттаниагийн дөч, Иеиелийн гуч, Бенаиагийн ач, Зехариагийн хүү Иахазиел дээр буун иржээ.