Шастирын Дэд 21:1-6 АБ2004

1 Иехошафат эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэдний хамт Давидын хотод оршуулагдсан бөгөөд түүний хүү Иехорам түүний оронд хаан болов.

2 Түүнд ах дүүс байсан бөгөөд тэд Иехошафатын хөвгүүд болох Азариа, Иехиел, Зехариа, Азариаху, Михаел, Шефатиа нар болой. Эдгээр нь бүгд Израилийн хаан Иехошафатын хөвгүүд байв.

3 Тэдний эцэг алт, мөнгө, үнэт зүйлс бүхий олон бэлгийн хамтаар Иудагийн бэхлэгдсэн хотуудыг тэдэнд өгсөн бөгөөд, хаант улсаа Иехорамд өгөв. Учир нь тэрээр ууган хүү байв.

4 Иехорам эцгийнхээ хаанчлалын эрхийг гартаа авмагц, өөрийгөө аюулгүй байлгах үүднээс бүх ах дүүсээ, бас Израилийн зарим удирдагчдыг илдээр хороов.

5 Иехорам хаан болохдоо гучин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд найман жил хаанчилжээ.

6 Тэрээр Ахабын гэрийн адил Израилийн хаадын замаар явсан (учир нь Ахабын охин түүний эхнэр байжээ) бөгөөд ЭЗЭНий мэлмийд хорон мууг үйлдэв.