Шастирын Дэд 22:8-12 АБ2004

8 Иехү Ахабын гэр дээр шийтгэлийг гүйцэлдүүлэх үедээ Иудагийн хааны хөвгүүд болон Ахазиагийн ах дүүсийн хөвгүүд Ахазиад үйлчилж байгааг олж хараад, тэднийг хороов.

9 Тэр мөн Ахазиаг хайн, тэд түүнийг Самарид нуугдаж байхад нь барьж авав. Тэд түүнийг Иехү уруу авчран, алаад, оршуулав. Учир нь тэд “Тэр хүн бол ЭЗЭНийг бүх зүрх сэтгэлээрээ эрэлхийлж байсан Иехошафатын хүү юм” гэцгээж байв. Хаанчлалын эрхийг барих хүн Ахазиагийн гэрээс нэг ч үлдсэнгүй.

10 Өөрийн хүүг үхсэнийг Ахазиагийн эх Аталиа хараад, босож Иудагийн гэрийн хааны удмын бүх хөвгүүдийг устгав.

11 Харин хааны охин Иехошабеат Ахазиагийн хүү Иоашийг авч, алуулж байсан хааны хөвгүүдийн дундаас хулгайлан, түүнийг асрагчтай нь хамт унтлагын өрөөнд байлгав. Ийнхүү Иехорам хааны охин, тахилч Иехоиадагийн эхнэр Иехошабеат (учир нь Иехошабеат нь Ахазиагийн эгч байв) түүнийг Аталиагаас нуун, түүнд алуулсангүй.

12 Аталиа уг газрыг захирч байх хооронд тэрээр тэдний хамт Бурханы өргөөнд зургаан жил нуугдаж байв.