Шастирын Дэд 23:1-7 АБ2004

1 Долоо дахь жил Иехоиада өөрийгөө хүчирхэгжүүлэн, зуутын дарга нар болох Иерохамын хүү Азариа, Иохананы хүү Ишмаел, Обедын хүү Азариа, Адаиагийн хүү Маасеиа, Зихрийн хүү Елишафат нарыг авч, тэдэнтэй гэрээ тогтоов.

2 Тэд Иуда даяар явж, Иудагийн бүх хотуудаас левичүүдийг, мөн Израилийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчдийг цуглуулав. Тэд Иерусалимд ирцгээв.

3 Тэгээд бүх чуулган хаантай Бурханы өргөөнд гэрээ байгуулав. Иехоиада тэдэнд—Харагтун, Давидын хөвгүүдийн талаар ЭЗЭН айлдсаны дагуу хааны хүү хаанчлах болой.

4 Та нарын хийх зүйл бол энэ юм. Амралтын өдөр ирдэг тахилч нар болон левичүүд та бүгдийн гуравны нэг нь дааман хаалганы сахиулууд болог.

5 Гуравны нэг нь хааны ордонд, мөн гуравны нэг нь Суурийн Дааман хаалган дээр байгтун. Бүх ард олон ЭЗЭНий өргөөний хашаанд байгтун.

6 Харин тахилч нар болон үйлчилж буй левичүүд ариун учраас нэвтрэн орж болно. Тэднээс өөр нэг ч хүнийг ЭЗЭНий өргөөнд бүү нэвтрүүл. Бүх хүн ЭЗЭНий тушаасныг сахигтун.

7 Леви хүн бүр зэвсгээ гартаа авч хааныг хүрээлэн зогсох болно. Өргөөнд нэвтэрсэн хэнийг ч болов алагтун. Хаантныг орж, гарахад ийм байгтун гэв.