Шастирын Дэд 25:22-28 АБ2004

22 Иуда Израильд ялагдан, хүн бүр нь өөр өөрсдийн майхан уруу зугтаав.

23 Тэгээд Израилийн хаан Иоаш Иехоахазын ач, Иоашийн хүү Иудагийн хаан Амазиаг Бет-шемешт олзлон аваад, түүнийг Иерусалимд авчран, Иерусалимын хэрмийг Ефраимын Дааман хаалганаас Булангийн Дааман хаалга хүртэл буюу дөрвөн зуун тохой газрыг нураав.

24 Бурханы өргөөнд Обед-едомын халамжинд болон хааны гэрийн эрдэнэсийн санд байсан бүх алт, мөнгө болон бүх сав суулгыг тэр дээрэмдэж, мөн хүмүүсийг олзлон авч, Самари уруу буцжээ.

25 Иудагийн хаан Иоашийн хүү Амазиа Иехоахазын хүү Израилийн хаан Иоашийг нас барсны дараа арван таван жил амьдрав.

26 Амазиагийн бусад үйлс эхнийхээсээ сүүлийнх хүртлээ, харагтун, тэдгээр нь Иуда, Израилийн Хаадын Номд тэмдэглэгдээгүй гэж үү?

27 ЭЗЭНийг дагахаас Амазиа эргэсэн цагаас эхлэн Иерусалимд хүмүүс түүний эсрэг хуйвалдсанд тэрээр Лахиш уруу зугтав. Гэвч тэд Лахиш уруу түүний араас хүн илгээн, түүнийг тэнд алжээ.

28 Тэгээд тэд шарилыг нь морин дээр авчирч, түүнийг эцэг өвгөдийнх нь хамт Иудагийн хотод оршуулсан билээ.