Шастирын Дэд 25:5-11 АБ2004

5 Үүнээс гадна, Амазиа иудачуудыг цуглуулан, тэднийг Иуда, Бениамин даяар эцгүүдийнх нь бүлүүдийн дагуу мянгат болон зуутын дарга нарт захируулав. Тэрээр хорь ба түүнээс дээш насны эрчүүдийн тооллого хийж, дайнд явах чадвартай, жад болон бамбай эзэмшсэн гурван зуун мянган шилдэг эрс болохыг нь олж мэдэв.

6 Тэр бас Израилиас зуун мянган эрэлхэг дайчдыг зуун мөнгөн талантаар хөлслөн авав.

7 Гэвч Бурханы хүн түүн уруу ирж,—Өө, хаантан, Израилийн цэргийг өөртэйгөө хамт бүү явуулаач. Учир нь ЭЗЭН Израильтай буюу Ефраимын хөвгүүдийн хэнтэй нь ч хамт байдаггүй юм.

8 Харин хэрвээ чи явбал, түүнийг үйлд, тулаанд хүчтэй бай. Гэсэн ч Бурхан дайсны өмнө чамайг дорд оруулна. Учир нь туслах болон дорд оруулах эрх Бурханд бий гэв.

9 Амазиа Бурханы хүнд хандан—Гэвч Израилийн цэргүүдэд миний өгсөн зуун талант мөнгийг бид яах вэ? гэсэнд Бурханы хүн хариулахдаа—Чамд үүнээс хамаагүй их өгөх юм ЭЗЭНд бий гэв.

10 Тэгээд Амазиа тэднийг буюу Ефраимаас түүн уруу ирсэн цэргүүдийг гэр уруугаа харихаар тараан явуулжээ. Үүнээс болж Иудагийн эсрэг тэдний уур дүрэлзэж, тэд уурандаа шатсаар гэртээ харьцгаав.

11 Амазиа хүчирхэгжин, хүмүүсээ урагш удирдан, Давст Хөндий уруу хөдөлж, Сеирийн хөвгүүдээс арван мянган хүнийг алав.