Шастирын Дэд 29:31-36 АБ2004

31 Дараа нь Хезекиа—Та нар одоо өөрсдийгөө ЭЗЭНд ариусган өргөсөн учир ойртон ирж, тахилуудыг болон талархлын өргөлүүдийг ЭЗЭНий өргөөнд авчрагтун хэмээв. Чуулган нь тахилууд болон талархлын өргөлүүдийг авчирсан бөгөөд зарим хүмүүс сайн дураараа шатаалт тахилуудыг ч авчирчээ.

32 Чуулганы авчирсан шатаалт тахилуудын тоо толгой нь далан бух, зуун хуц, хоёр зуун хурга байв. Эдгээр нь бүгд ЭЗЭНд өргөх шатаалт тахилд зориулагдсан байлаа.

33 Ариусгагдсан зүйлс нь зургаан зуун бух, гурван мянган хонь болжээ.

34 Гэвч тахилч нар маш цөөдөж, бүх шатаалт тахилуудын арьсыг өвчиж чадахгүй байлаа. Тийм учраас ажил бүрэн дуустал, мөн бусад тахилч нар өөрсдийгөө ариусгаж дуустал тэдний ах дүүс болох левичүүд тэдэнд тусалцгаав. Учир нь левичүүд өөрсдийгөө ариусгахдаа тахилч нарыг бодвол илүү ухамсартай хандсан байв.

35 Тэнд мөн олон шатаалт тахилууд эвийн тахилуудын өөх болон шатаалт тахилуудад зориулсан ундаан өргөлүүдийн хамт байлаа.

36 Тэгээд Хезекиа болон бүх ард түмэн Бурхан хүмүүст юу бэлдсэнийг хараад баярлан хөөрцгөөв. Учир нь энэ зүйл гэнэт тохиолдсон юм.