Шастирын Дэд 29:8-14 АБ2004

8 Тиймээс ЭЗЭНий уур хилэн Иуда, Иерусалимын эсрэг хандан, Тэрээр тэднийг айдас, түгшүүр, зэвүүцлийн бай болгосон. Үүнийг та нар өөрсдийн нүдээр үзсэн билээ.

9 Харагтун, үүнээс болж бидний өвөг эцгүүд илдэнд унацгааж, бидний хөвгүүд, охид болон эхнэрүүд олзлогдсон юм.

10 Израилийн Бурхан ЭЗЭНтэй гэрээ байгуулах санаа миний зүрхэнд байна. Ингэвэл Түүний дүрэлзсэн уур биднээс эргэх биз.

11 Хөвгүүд минь ээ, одоо бүү хайхрамжгүй бай. Учир нь ЭЗЭН та нарыг Өөрийнхөө өмнө зогсоож, Өөртөө үйлчлүүлэн, үйлчлэгчид нь болж, утлага уугиулахаар сонгосон билээ хэмээв.

12 Тэгээд левичүүд босоход кохатчуудын хөвгүүдээс Амасаигийн хүү Махат, Азариагийн хүү Иоел нар, Мерарийн хөвгүүдээс Абдийн хүү Киш, Иехаллелелийн хүү Азариа нар, гершончуудаас Зиммагийн хүү Иоа, Иоагийн хүү Еден нар,

13 Елизафаны хөвгүүдээс Шимри, Иеиел нар, Асафын хөвгүүдээс Зехариа, Маттаниа нар,

14 Хеманы хөвгүүдээс Иехиел, Шимеи нар, Иедутуны хөвгүүдээс Шемаиа, Уззиел нар байв.