1 Ингээд Соломон Иерусалимд Мориа уулан дээр ЭЗЭНий өргөөг барьж эхлэв. Иебус хүн Орнаны үтрэмд Давидын бэлтгэсэн газарт Давид эцэгт нь ЭЗЭН үзэгдсэн газар энэ юм.
2 Соломон хаанчлалынхаа дөрөв дэх жилийн хоёрдугаар сарын хоёр дахь өдөр барилгыг эхэлжээ.
3 Бурханы өргөөг барихаар Соломоны тавьсан сууриуд гэвэл, хуучны хэмжүүрээр тохойгоор хэмжсэн урт нь жаран тохой, өргөн нь хорин тохой байлаа.
4 Өргөөний өмнөх үүдний танхим өргөөний өргөнтэй адил хорин тохой урт бөгөөд өндөр нь зуун хорин тохой байв. Дотор талыг нь тэрээр шижир алтаар бүржээ.
5 Гол танхимыг тэрээр агар модоор доторлон, цэвэр алтаар бүрж, далдуу мод болон гинжнүүдээр чимэглэв.