14 Тэрээр улаан, хөх ягаан, хүрэн улаан өнгийн бөс, нарийн маалингаар хөшиг хийгээд, дээр нь херубуудыг урлав.
15 Тэр бас өргөөний урд талд зориулаад гучин таван тохой өндөр хос багана бүтээсэн бөгөөд багана бүрийн орой дээрх баганын толгой таван тохой байв.
16 Тэрээр дотоод ариун газрынх шиг гинжнүүд хийгээд, тэдгээрийг баганануудын орой дээр байрлуулав. Тэрээр зуун сэмбэрүү урлан, гинжин дээр шигтгэв.
17 Тэр сүмийн өмнө баганануудыг, нэгийг нь баруун талд, нөгөөг нь зүүн талд босгосон бөгөөд баруун талынхыг нь Иахин, зүүн талынхыг нь Боаз гэж нэрлэжээ.