Шастирын Дэд 3:3-9 АБ2004

3 Бурханы өргөөг барихаар Соломоны тавьсан сууриуд гэвэл, хуучны хэмжүүрээр тохойгоор хэмжсэн урт нь жаран тохой, өргөн нь хорин тохой байлаа.

4 Өргөөний өмнөх үүдний танхим өргөөний өргөнтэй адил хорин тохой урт бөгөөд өндөр нь зуун хорин тохой байв. Дотор талыг нь тэрээр шижир алтаар бүржээ.

5 Гол танхимыг тэрээр агар модоор доторлон, цэвэр алтаар бүрж, далдуу мод болон гинжнүүдээр чимэглэв.

6 Цааш нь тэрээр өргөөг эрдэнийн чулуугаар чимэглэв. Алт нь Парваимын алт байжээ.

7 Тэр бас гуалин, босго, хана, хаалгануудыг нь буюу бүх өргөөг алтаар бүрж, хананууд дээр херубуудыг сийлэв.

8 Тэрээр ариунаас ариун газрын танхимыг хийсэн юм. Үүний урт нь өргөөний өргөний дагуу хорин тохой бөгөөд өргөн нь мөн хорин тохой байв. Энэ танхимыг тэрээр зургаан зуун талантын хэмжээтэй цэвэр алтаар бүржээ.

9 Хадааснуудын жин нь тавин шекел алт болов. Тэр бас дээд өрөөнүүдийг алтаар бүрэв.