Шастирын Дэд 3:9-15 АБ2004

9 Хадааснуудын жин нь тавин шекел алт болов. Тэр бас дээд өрөөнүүдийг алтаар бүрэв.

10 Дараа нь тэрээр ариунаас ариун газрын танхимд хос херубуудын баримал дүр бүтээгээд, түүнийг алтаар бүрэв.

11 Херубуудын далавчнуудын дэлгэлт хорин тохой байв. Нэгнийх нь нэг далавч нь таван тохой бөгөөд өргөөний наад талын хананд хүрч байхад, нөгөө далавч нь бас таван тохой бөгөөд нөгөө херубын далавчинд хүрч байв.

12 Нөгөө херубын нэг далавч нь таван тохой бөгөөд өргөөний цаад талын хананд хүрч байхад, нөгөө далавч нь бас таван тохой бөгөөд эхний херубын далавчинд хүрч байв.

13 Эдгээр херубуудын далавчнууд хорин тохой дэлгэгдсэн бөгөөд тэд гол танхим уруу харан хөл дээрээ зогсоцгоожээ.

14 Тэрээр улаан, хөх ягаан, хүрэн улаан өнгийн бөс, нарийн маалингаар хөшиг хийгээд, дээр нь херубуудыг урлав.

15 Тэр бас өргөөний урд талд зориулаад гучин таван тохой өндөр хос багана бүтээсэн бөгөөд багана бүрийн орой дээрх баганын толгой таван тохой байв.