Шастирын Дэд 30:19-25 АБ2004

19 Хэдийгээр ариун газрын цэвэршүүлэлтийн журмын дагуу биш ч гэсэн эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭН болох Бурханыг эрэлхийлэхээр өөрийн зүрх сэтгэлийг бэлдэгч хүн бүрийг уучлаг гэв.

20 Иймээс ЭЗЭН Хезекиаг сонсоод, ард түмнийг эдгээв.

21 Иерусалимд байсан Израилийн хөвгүүд Исгээгүй Талхны Баярыг долоо хоногийн турш маш их баяр хөөртэйгээр тэмдэглэсэн бөгөөд левичүүд болон тахилч нар ЭЗЭНд чанга хөгжмөөр тоглож ЭЗЭНийг өдөр алгасалгүй магтав.

22 ЭЗЭНий зүйлсэд саруул ойлголтоор хандагч бүх левичүүдэд Хезекиа урмын үгсийг хэлжээ. Ингээд тэд эвийн тахилуудыг өргөн, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд талархан товлосон долоон өдрийн турш идэцгээв.

23 Тэгээд чуулган бүхэлдээ баярыг дахин долоо хоног тэмдэглэхээр шийдсэнээр тэд баяр хөөртэйгөөр дахин долоо хоног тэмдэглэцгээв.

24 Учир нь Иудагийн хаан Хезекиа чуулганд зориулан мянган бух, долоон мянган хонийг хандивласан бөгөөд ноёд ч чуулганд зориулан мянган бух, арван мянган хонийг хандивласан билээ. Мөн асар олон тооны тахилч нар өөрсдийгөө ариусгав.

25 Иудагийн бүх чуулган нь тахилч нар, левичүүд болон Израилиас ирсэн бүх чуулганы хамт, мөн Израиль газраас ирсэн болон Иудад амьдардаг харийнхны аль алинтай нь хамт баярлан хөөрцгөөжээ.