Шастирын Дэд 31:2-8 АБ2004

2 Тэгээд шатаалт тахилууд, эвийн тахилуудыг өргөхийн тулд, мөн ЭЗЭНий хүрээ буудлын дааман хаалганууд дээр үйлчилж, талархал өргөн, магтахын тулд тахилч нар, левичүүдийн хүн нэг бүрийг өөрийнх нь үйлчлэлийн дагуу бүлэг бүлгээр нь үүрэгт ажилд Хезекиа томилов.

3 Тэр бас өөрийн эд зүйлсээс шатаалт тахилуудад, тухайлбал, ЭЗЭНий хуульд бичигдсэнчлэн, өглөө, оройны шатаалт тахилууд, амралтын өдрүүд, шинэ сарууд болон товлогдсон баяр ёслолуудад зориулагдсан шатаалт тахилуудад хааны хувийг тогтоожээ.

4 Тахилч нар болон левичүүд өөрсдийгөө ЭЗЭНий хуульд зориулахын тулд тэдэнд тохирсон хувийг өгөхийг Иерусалимд амьдарч байсан иргэдэд хаан бас тушаав.

5 Захирамж гарч тархмагц, Израилийн хөвгүүд үр тарианы анхны үр жимс, шинэ дарс, тос, зөгийн бал болон газрын бүх бүтээгдэхүүнийг арвин хэмжээгээр хангав. Тэд бүх зүйлсийнхээ аравны нэгийг асар их хэмжээгээр авчрав.

6 Иудагийн хотуудад амьдарч байсан Иуда болон Израилийн хөвгүүд үхэр, хониныхоо аравны нэгийг, мөн өөрсдийн Бурхан ЭЗЭНд ариусгагдсан ариун бэлгүүдийн аравны нэгийг авчирч, овоолон тавив.

7 Гурав дугаар сард тэд овоонууд босгож эхлээд, долдугаар сард дуусгав.

8 Хезекиа болон захирагчид ирж, овоонуудыг хараад, ЭЗЭН болон Түүний ард түмэн болох Израилийг ерөөв.