Шастирын Дэд 32:17-23 АБ2004

17 Тэр мөн Израилийн Бурхан ЭЗЭНийг доромжлохоор “Газар нутгуудын үндэстнүүдийн бурхад өөрсдийн ард түмнээ миний гараас аварч чадаагүй шиг, Хезекиагийн Бурхан ч гэсэн Өөрийн ард түмнийг миний гараас аварч чадахгүй” гэж Түүний эсрэг ярихаар захидлуудыг бичив.

18 Тэд хэрэм дээр байсан Иерусалимын хүмүүсийг айлган сүрдүүлэх гэж тэдэн уруу үүнийгээ иуда хэлээр чанга дуугаар хашхирав. Ингэснээр тэд хотыг авах санаатай байв.

19 Тэд Иерусалимын Бурханы тухай хүний гарын бүтээл болох дэлхийн ард түмнүүдийн бурхдын тухай ярьж байгаа юм шиг ярилаа.

20 Харин Хезекиа хаан болон Амозын хүү эш үзүүлэгч Исаиа үүний талаар залбиран, тэнгэр өөд хашхирцгаав.

21 ЭЗЭН тэнгэр элчээ илгээн, Ассирийн хааны хуаранд бүх хүчит дайчид, жанжнууд, түшмэдийг алуулжээ. Ингээд тэрээр ичгүүртэйгээр өөрийн нутаг уруугаа буцав. Тэр өөрийн бурхны сүмд орох үед өөрийнх нь хүүхдүүдийн зарим нь түүнийг тэнд нь илдээр алжээ.

22 ЭЗЭН Хезекиаг болон Иерусалимын оршин суугчдыг Ассирийн хаан Сеннахерибын гараас, мөн бусад бүхний гараас аварч, тэднийг тал бүрд нь удирджээ.

23 Олон хүмүүс Иерусалимд ирж, ЭЗЭНд бэлэг сэлт өргөн, Иудагийн хаан Хезекиад шилмэл бэлгүүдийг өргөжээ. Үүнээс хойш тэрээр бүх үндэстний өмнө өргөмжлөгдсөн билээ.