Шастирын Дэд 33:3-9 АБ2004

3 Тэр өөрийн эцэг Хезекиагийн нураан хаясан мөргөлийн өндөрлөгүүдийг сэргээн барьж, Баалуудад зориулан тахилын ширээнүүд босгон, Ашерагийн модон шонг бүтээж, бас тэнгэрийн бүх эрхэст мөргөн, үйлчлэв.

4 Тэрээр ЭЗЭНий өргөө дотор тахилын ширээнүүд босгов. Энэ өргөөний талаар “Миний нэр Иерусалимд үүрд байх болой” гэж ЭЗЭН айлдсан юм.

5 Тэрээр ЭЗЭНий өргөөний хоёр хашаанд тэнгэрийн бүх эрхэст зориулан тахилын ширээнүүд босгов.

6 Тэр өөрийн хөвгүүдийг Бен-хинномын хөндийд гал дундуур явуулан, ид шид үйлдэж, илбэ сурч, мэргэ төлөг ашиглаж, сүнс дуудагчид болон хар домч нартай холбогдсон. ЭЗЭНий мэлмийд үлэмж их бузар мууг үйлдсэнээрээ тэрээр ЭЗЭНийг уурлахад хүргэжээ.

7 Дараа нь тэр өөрийн бүтээсэн шүтээний сийлмэл хөргийг Бурханы өргөө дотор байрлуулав. Энэ өргөөний тухай Давидад болон түүний хүү Соломонд Бурхан айлдахдаа “Би Израилийн бүх овгуудаас сонгосон энэ өргөө болон Иерусалимд Би Өөрийн нэрийг үүрд мөнхөд тавих болно.

8 Хэрвээ Мосегээр дамжуулан өгөгдсөн хууль, зарлигууд болон тогтоолуудын дагуу тэд Миний тушаасан болгоныг сахин үйлдэж байвал Би та нарын эцэг өвгөдөд тогтоож өгсөн газар нутгаас Израилийн хөлийг дахин гаргахгүй” гэсэн билээ.

9 Ийнхүү Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий устгасан үндэстнүүдээс ч илүү бузар мууг хийлгүүлэн Иуда болон Иерусалимын оршин суугчдыг Манассе төөрөгдүүлсэн юм.