1 Дараа нь Иосиа ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг Иерусалимд тэмдэглэж, нэгдүгээр сарын арван дөрвөнд тэд Дээгүүр Өнгөрөх баярын хургануудыг төхөөрөв.
2 Тэрээр тахилч нарыг үүрэгт ажилд нь оруулан, ЭЗЭНий өргөөнд үйлчлэхэд нь тэднийг урамшуулав.
3 Тэр бас бүх израильчуудыг сургадаг бөгөөд ЭЗЭНд ариун байсан левичүүдэд хандан—Ариун авдрыг Израилийн хаан Давидын хүү Соломоны барьсан өргөөнд оруулан залагтун. Энэ нь дахиж мөрөн дээрх ачаа болохгүй. Одоо өөрсдийн Бурхан ЭЗЭНд болон Түүний ард түмэн Израильд үйлчлэгтүн.
4 Израилийн хаан Давид болон түүний хүү Соломоны бичээсийн дагуу өөрсдийн бүлгүүд дэх эцгүүдийнхээ бүлүүдээр бэлтгэгтүн.