1 Дараа нь Соломон—ЭЗЭН Өөрийгөө өтгөн үүлэн дотор оршино гэж айлдсан билээ.
2 Танд сүрлэг сайхан өргөөг болонТаны үүрд мөнхөд орших газрыг би барьлаахэмээв.
3 Дараа нь хаан эргэн харж, Израилийн бүх чуулганыг зогсож байхад нь ерөөлөө.
4 Тэр хэлэхдээ—Миний эцэг Давидад Өөрийн амаар айлдсан бүхнээ Өөрийн мутраар биелүүлж өгсөн Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Тэр айлдахдаа
5 “Би Өөрийн ард түмнээ Египетийн газраас удирдан гаргасан өдрөөс хойш Өөрийн нэрийг байлгахаар өргөөг бариулахын тулд Израилийн бүх овгоос нэг ч хотыг Би сонгоогүй, мөн Миний ард түмэн болох Израилийг удирдах ямар ч хүнийг Би сонгоогүй юм.
6 Харин Би Өөрийн нэрийг тавихын тулд Иерусалимыг сонгож, Өөрийн ард түмэн Израилийг захируулахын тулд Давидыг сонгосон билээ” хэмээсэн юм.