Шастирын Дэд 9:5-11 АБ2004

5 Тэгээд тэрээр хаанд—Таны үгс болон таны мэргэн ухааны талаар өөрийн нутагт байхдаа сонссон мэдээ үнэхээр үнэн байжээ.

6 Гэсэн ч би өөрөө ирж, үүнийг нүдээрээ үзэх хүртлээ тэдний үгэнд итгээгүй юм. Харагтун, миний сонссон зүйл бол таны мэргэн ухааны хагас хугас нь л байж. Таны тухай миний сонссон мэдээнээс энэ нь илүү ажээ.

7 Таны ард түмэн, таны өмнө үргэлж зогсож, мэргэн ухааныг тань сонордох таны түшмэд ямар ерөөлтэй хүмүүс вэ!

8 Таны Бурхан ЭЗЭНий төлөө таныг Өөрийн сэнтийд залснаараа таныг таалсан Таны Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Таны Бурхан израильчуудыг мөнхөд тогтоон, хайрласан учир цэх шулуун, зөв шударга байдлыг засаглуулахын тулд таныг хаан болгосон ажээ гэж хэлэв.

9 Тэгээд тэрээр хаанд зуун хорин талант алт, маш их хэмжээний амтлагч болон эрдэнийн чулуунуудыг бэлэглэв. Шебагийн хатан хаанаас Соломон хаанд бэлэглэсэн шиг тийм их амтлагч хэзээ ч байгаагүй билээ.

10 Офироос алт тээн авчирсан Хурамын зарц нар болон Соломоны зарц нар мөн улаан мод, эрдэнэсийн чулуунуудыг авч ирэв.

11 Хаан улаан модоор ЭЗЭНий өргөө болон хааны ордны шатнуудыг, мөн дуучдад зориулан ятга ба босоо ятгуудыг хийв. Тэдгээртэй адил зүйлсийг урд өмнө Иуда нутагт хараагүй билээ.