Соломоны Дуун 1:2-8 АБ2004

2 Амныхаа үнсэлтээр тэр намайг үнсэг!Учир нь чиний хайр дарснаас ч илүү.

3 Чиний тос тааламжтай анхилуун үнэртэй бөгөөдчиний нэр асгагдсан тос мэт тулохид чамд дурлана.

4 Өөр уруугаа намайг татаач, хамтдаа бид гүйцгээе!Намайг хаан өөрийн танхимуудад авчрав.—Бид чамаар бахдан, баярлаж,Хайрыг чинь дарснаас илүү өргөмжилнө.Тэдний чамайг хайрладаг нь зөв аж.—

5 Иерусалимын охид оо!Би Кедарын майхнууд,Соломоны хөшиг мэт хар боловч дур булаам сайхан.

6 Бор хэмээн намайг бүү ширтээч.Учир нь намайг нар түлсэн юм.Эхийн минь хөвгүүд надад уурлаж,намайг усан үзмийн талбайн арчлагч болгосон билээ.Би өөрийн усан үзмийн талбайгаа арчилсангүй.

7 Сэтгэлийн минь дурлалт чи, надад хэлээч.Сүргээ чи хаана бэлчээж,жин үдэд чи түүнийгээ хаана хэвтүүлнэ вэ?Юунд би нөхдийн чинь сүргийн дэргэд гивлүүртэй эмэгтэйтэй адил байх ёстой билээ?—

8 Хэрэв чи мэдэхгүй аваас, эмэгтэйчүүдийн дундах хамгийн үзэсгэлэнт гоо бүсгүй минь,сүргийн мөрөөр урагш явж,хоньчдын майхнуудын дэргэд өөрийн ишгүүдийг бэлчээ.