1 —Шөнөөс шөнөд би сэтгэлийнхээ дурлалт хүнээ орон дотроо хайна.Түүнийгээ би хайсан боловч олсонгүй.
2 “Одоо би босож, хотоор явъя.Гудамж болон талбайгаар хэрэн,би сэтгэлийнхээ дурлалт түүнийгээ хайх учиртай”.Түүнийгээ би хайсан боловч олсонгүй.
3 Хотыг тойрдог харуулууд намайг оллоо.“Сэтгэлийн минь дурлалт түүнийг та нар харав уу?” гэж би асуулаа.
4 Тэднийг орхиод,удахгүй сэтгэлийнхээ дурлалт түүнийгээ би оллоо.Эхийнхээ гэрт түүнийг авчран, намайг олж тээсэн эхийнхээ өрөөнд оруултлаа би түүнээс зууран явуулсангүй.—
5 Иерусалимын охид оо,хээрийн зээр болон марлаар би та нарт тушаая.Тааламжтай болтол хайрыг минь та нар бүү өдөөн, бүү сэрээгтүн.—
6 Мирр утлага, наймаачны бүх үнэрт энгэсгийг анхилуулан утаан багана мэтцөлөөс ирж яваа энэ юу вэ?