Соломоны Дуун 3:4-10 АБ2004

4 Тэднийг орхиод,удахгүй сэтгэлийнхээ дурлалт түүнийгээ би оллоо.Эхийнхээ гэрт түүнийг авчран, намайг олж тээсэн эхийнхээ өрөөнд оруултлаа би түүнээс зууран явуулсангүй.—

5 Иерусалимын охид оо,хээрийн зээр болон марлаар би та нарт тушаая.Тааламжтай болтол хайрыг минь та нар бүү өдөөн, бүү сэрээгтүн.—

6 Мирр утлага, наймаачны бүх үнэрт энгэсгийг анхилуулан утаан багана мэтцөлөөс ирж яваа энэ юу вэ?

7 Харагтун, энэ нь Соломоны нүүдлийн тэрэг агаадИзраилийн хүчирхэг эрчүүдээс жаран хүчирхэг эр түүнийг хүрээлэн байна.

8 Тэд бүгдээр илд агссан агаад тулаанд мэргэшсэн билээ.Шөнийн айдсаас тэд хамгаалан хүн бүр хажуудаа илдтэй аж.

9 Соломон хаан Ливаны дүнз модоор өөртөө жууз тэрэг хийсэн билээ.

10 Тэрээр дамнуургуудыг нь мөнгөөр,түшлэгийг нь алтаар,суудлыг нь нил ягаан бөсөөр хийсэн бөгөөддоторхыг нь Иерусалимын охид үзэмжтэйгээр доторлосон байв.