1 —Хонгор минь, чи юутай үзэсгэлэнтэй вэ,Юутай үзэсгэлэнтэй вэ, чи!Гивлүүрийн чинь цаадах чиний нүд тагтаа мэт,үс чинь Гилеад уулаас уруудах ямаан сүрэг мэт ажгуу.
2 Шүд чинь саяхан хяргуулан, угаагдаад гарсанхонин сүрэг мэт аж.Тэд бүгд ихрийг тээдэг бөгөөд тэдний дунд ганц нь ч хургаа тээгээгүй билээ.
3 Уруул чинь час улаан тууз мэт агаад ам чинь дур булаам билээ.Гивлүүрийн чинь цаадах чиний шанаа зүсэм анар мэт ажээ.
4 Хүзүү чинь чулуун эгнээгээр босгосон,дээр нь хүчирхэг эрсийн мянган бамбай өлгөөтэй Давидын цамхаг мэт болой.