1 —Дүү минь, сүйт бүсгүй минь, би цэцэрлэгтээ ирлээ.Өөрийн миррийг би анхилам үнэртнийхээ хамт цуглууллаа.Зөгийн сархинагаа би балтай нь хамт идлээ.Дарс сүүгээ ч би уулаа.Идэцгээ, андууд аа.Ууж, хөөрцгөө, амраг хайртууд аа.—
2 Би унтаж байсан боловч зүрх минь сэрүүн байв.Дуу чимээ!Хайрт минь тогшин“Дүү минь, хонгор минь,надад онгойлгооч, тагтаахан минь, төгс нэгэн минь!Учир нь толгой минь шүүдэрт,туг үс минь шөнийн чийгт норжээ” гэв.
3 Би дан дээлээ тайлчихсан болохоор яаж түүнийгээ дахин өмсөх билээ?Би хөлөө угаачихсан болохоор хэрхэн дахин хиртүүлэх билээ?
4 Хайрт минь түгжээ уруу гараа сунгасанд миний сэтгэл түүн уруу тэмүүллээ.
5 Хайртдаа би онгойлгохоор бослоо.Түгжээний бариул дээр гар дээрээс минь мирр,хуруун дээрээс минь миррийн шингэн дусалж байв.