Соломоны Дуун 5:3-9 АБ2004

3 Би дан дээлээ тайлчихсан болохоор яаж түүнийгээ дахин өмсөх билээ?Би хөлөө угаачихсан болохоор хэрхэн дахин хиртүүлэх билээ?

4 Хайрт минь түгжээ уруу гараа сунгасанд миний сэтгэл түүн уруу тэмүүллээ.

5 Хайртдаа би онгойлгохоор бослоо.Түгжээний бариул дээр гар дээрээс минь мирр,хуруун дээрээс минь миррийн шингэн дусалж байв.

6 Би хайртдаа онгойлголоо.Гэвч хайрт минь цааш эргэн, явчихсан байв!Түүнийг ярихад зүрх сэтгэл минь түүн уруу хүсэмжлэн тэмүүлэв.Би түүнийг хайлаа. Гэвч олсонгүй.Би түүнийг дуудлаа. Гэвч тэр надад хариулсангүй.

7 Хотыг тойрох харуул намайг олов.Тэд намайг цохиж, шархдууллаа.Хэрмийн манаач нар толгойн алчуурыг минь надаас авч хаяв.

8 Иерусалимын охид оо,хэрэв та нар миний хайртыг олох аваастүүнд та нарын хэлэх юмны талаар би та нарт тушаая.Учир нь би дурлалдаа шаналжээ.—

9 Эмэгтэйчүүдийн дотроос хамгийн үзэсгэлэнт бүсгүй,чиний хайрт чинь ямар юм бэ?Биднээс чиний ингэж гуйх чиний хайрт ямаршуухан хүн юм бэ?—