1 Эмэгтэйчүүдийн дотроос хамгийн үзэсгэлэнт бүсгүй минь,хайрт чинь хаашаа одоо вэ?Хайрт чинь хаашаа явчихав?Хамтдаа түүнийг хайцгаая.—
2 Миний хайрт цэцэрлэг уруугаа,Анхилуун үнэрт цэцгийн мандал уруу,цэцэрлэгт сүргээ бэлчээж,сараана цэцэгс түүхээр явсан билээ.
3 Би өөрийнхөө хайртынх бөгөөд хайрт минь ч минийх болой.Тэрээр сүргээ сараана цэцэгсийн дунд бэлчээдэг билээ.—
4 Хонгор минь, чи Тирза шиг үзэсгэлэнтэй,Иерусалим шиг дур булаам,тугт цэргүүд шиг айдас төрүүлэм аж.
5 Нүд чинь намайг сандаргасан тул харцаа надаас холдуулаач.Үс чинь Гилеадаас уруудах ямаан сүрэг мэт болой.