10 “Үүрийн туяа мэт өссөн, тэргэл саран мэт үзэсгэлэнтэй,наран мэт цэвэр, тугт цэргүүд мэт айдас төрүүлэм энэ хэн бэ?” гэнэ.
11 Хөндий ногоорохыг харахаар,усан үзмийн мод цэцэглэж,анарын мод нахиалсан эсэхийг үзэхээр самрын модны цэцэрлэг уруу би уруудан явлаа.
12 Би мэдээгүй байтал сэтгэлдээ хөтлөгдөн тансаг тэргэнд хүрчээ.—
13 Буцаад ир, буцаад ир, Шуламмит аа!Буцаад ир, буцаад ир, бид чамайг ширтье!—Маханаимын бүжгийг үзэх мэт юунд та нар Шуламмитыг ширтэнэ вэ?