1 Язгууртны охин минь,шаахай доторх хөл чинь юутай үзэсгэлэнтэй вэ!Ташааны чинь тойрог уран дархны гарын бүтээл болох эрдэнэс мэт аж.
2 Хүйс чинь холилдсон дарсаар хэзээ ч үл дутах хундага мэт агаадХэвлий чинь сараана цэцэгсээр хүрээлэгдсэн овоолсон буудай мэт билээ.
3 Хоёр хөх чинь зээрийн ихэр хоёр янзага мэт аж.
4 Хүзүү чинь зааны ясан цамхаг мэт,нүд чинь Бат-раббимын дааман хаалганы зэргэлдээх Хешбон дахь цөөрөм мэт,Хамар чинь Дамаскийн эгч харалдаах Ливаны цамхаг мэт билээ.
5 Толгой чинь Кармел шиг чиний дээр залрах агаадтолгойн чинь долгиолох үс нил ягаан тууз мэт юм.Хаан долгиолох үсэнд чинь автагджээ.