3 Хоёр хөх чинь зээрийн ихэр хоёр янзага мэт аж.
4 Хүзүү чинь зааны ясан цамхаг мэт,нүд чинь Бат-раббимын дааман хаалганы зэргэлдээх Хешбон дахь цөөрөм мэт,Хамар чинь Дамаскийн эгч харалдаах Ливаны цамхаг мэт билээ.
5 Толгой чинь Кармел шиг чиний дээр залрах агаадтолгойн чинь долгиолох үс нил ягаан тууз мэт юм.Хаан долгиолох үсэнд чинь автагджээ.
6 Бүх гоо үзэсгэлэнтэйгээ хамт чи юутай дур булаам,юутай үзэсгэлэнтэй вэ, хайрт минь!
7 Бие чинь далдуу мод мэт бөгөөдхөх чинь түүнийг хонгорцог мэт ажгуу.
8 Би “Далдуу мод уруу би авирч,жимснийх нь шилбээс барья” гэв.Хөх чинь усан үзмийн хонгорцог мэт,амьсгалын чинь анхилуун үнэр алим мэт байх болтугай.
9 Ам чинь шилдэг дарс мэт байх болтугай.Энэ нь нойрсож буй нэгний уруулаас зөөлнөөр урсан гарч,миний хайртад төвөггүй хүрнэ.—