Соломоны Дуун 7:7-13 АБ2004

7 Бие чинь далдуу мод мэт бөгөөдхөх чинь түүнийг хонгорцог мэт ажгуу.

8 Би “Далдуу мод уруу би авирч,жимснийх нь шилбээс барья” гэв.Хөх чинь усан үзмийн хонгорцог мэт,амьсгалын чинь анхилуун үнэр алим мэт байх болтугай.

9 Ам чинь шилдэг дарс мэт байх болтугай.Энэ нь нойрсож буй нэгний уруулаас зөөлнөөр урсан гарч,миний хайртад төвөггүй хүрнэ.—

10 Би өөрийнхөө хайртынх агаад түүний хүсэл нь миний төлөө юм.

11 Нааш ир, хайрт минь,хамтдаа хөдөө явцгааж,шөнийг хоёулаа тосгонд өнгөрөөе.

12 Эртхэн хоёулаа босоод,усан үзмийн талбай уруу явцгаая.Усан үзмийн мод гөлөглөсөн эсэхийг, цоморлигоо нээсэн эсэхийг,мөн анарын мод цэцэглэсэн эсэхийг хоёулаа үзэцгээе.Тэнд би чамд янаг хайраа өгье.

13 Мандрагор жимс үнэрээ анхилуулна.Үүдэн дээр маань шинэ ба хуучин шилмэл бүх жимс байна.Хайрт минь, би үүнийг чинийхээ төлөө хураан хадгалсан билээ.