1 Өө, чи минь наддаа, хэрэв эхийн минь хөхөөр тэжээгдсэн ах шиг минь байсан бол,Чамтай би гадаа таарвал би чамайг үнсэхсэн.Хэн ч намайг жигшихгүй байхсан.
2 Чамайг би хөтлөөд,намайг сургагч эхийнхээ гэрт оруулах байсан.Чамд би уулгах гэж өөрийн анарын шүүснээс гарсан амтат дарсыг өгөх байсан.
3 Түүний зүүн гар нь толгой дор минь байж,баруун гар нь намайг тэврэг.—
4 Иерусалимын охид оо, би та нарт тушаая.Тааламжтай болтол хайрыг та нар бүү өдөөн, бүү сэрээгтүн.—
5 Хайртыгаа түшсээр цөлөөс ирэгч энэ хэн юм бэ?—Алимын модон дор би чамайг сэрээлээ.Тэнд чамайг эх чинь төрүүлэх гэж өвдөж байсан бөгөөдтэнд тэрээр төрүүлэх гэж өвдөж, чамайг төрүүлсэн билээ.